Я.Дулмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Я.Дулмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Спортын салбарынхан өчигдөр хөл хөөр ихтэй, баяртай байлаа. Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга, Азийн  наадмын аварга, “Дэлхийн цом”, “Их дуулга”-ын аварга гээд олон цол гуншинтай М.Бундмаа өчигдөр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг энгэртээ гялалзуулсан бол жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Я.Дулмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав. Өнгөрсөн оны аравдугаар сард Польш улсад болсон сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, сумогийн дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчныг Батлан хамгаалахын сайд Л.Болд өчигдөр хүлээн авч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг нь гардуулжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж