Энэ оны эхний гурван сард хийсэн судалгаагаар долоо хоног бүр 52 шар айрагны газрыг хаагдсан байна. Одоо хөл бөмбөгийн клубуудтай хамтарсан шар айрагны газар нь хамгийн хэцүү бизнест тооцогдох болжээ. Шар айраг үйлдвэрлэгч компаниудын санхүүгийн байдал өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад бараг хоёр дахин буурсан гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн Red Flag Alert судалгаанд спортын тэр тусмаа хөл бөмбөгийн клубуудтай хамтарсан шар айрагны газруудын санхүүгийн уналт нь нийгмийн байдалтай шууд холбоотой гэж тэмдэглэсэн байна. Энэ байгууллагын төлөөлөгч шар айраг үйлдвэрлэгч компаниудын санхүүгийн байдалд татварын өсөлт муугаар нөлөөлсөн гэжээ.
Нөгөө талаас эдийн засаг тогтворгүй болсон энэ үед их британичууд төсөв мөнгөө хэмнэхийн тулд гэртээ хөл бөмбөг үздэг болсон гэнэ. Энэ оны эхний гурван сард шар айрагны газрууд болон баруудад худалдсан согтууруулах ундааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 сая литрээр багассан гэсэн тооцоо гарчээ. Харин дэлгүүрүүдийн худалдсан архи дарсны хэмжээ бараг 27 сая литрээр нэмэгдсэн байна.
Одоо Их Британид “British Beer and Pub Association”-д бүртгэлтэй 52 мянган шар айрагны газар байдаг юм байна.