Сэтгүүлчдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран удахгүй “Парламентын сэтгүүлчдийн тулгамдсан асуудал, шидвэрлэх арга зам” сэдэвт бага хурлыг зохион байгуулахаар боллоо. Үүнийг өнөөдөр болсон Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар дахин баталгаажуулсан юм. Бага хурлын нээлтийн ажиллагаанд УИХ-ын удирдлага оролцож, үг хэлэхээ илэрхийлжээ. Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлэг, байнгын хороодын дарга нар, УИХ-ын Тамгын газрын дарга, удирдлага, байнгын хороодын ажлын албаны төлөөлөл, Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлагууд, Төрийн ордны хамгаалалт, ёслолын албаны төлөөлөл, Төрийн тусгай хамгаалалтын алба, Төрийн холбоо, Үйлчилгээ аж ахуйн эрхлэх газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэлийн албадын удирдлага, зөвлөхүүд, УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн дарга, судлаачид, МСНЭ, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцохоор боллоо.
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл, “Өнөөдөр” сонины сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд, өдөр тутмын сонин, телевизийн сэтгүүлчдийн төлөөлөл зэрэг олон хүний илтгэлийг энэ үеэр хэлэлцэж зөвлөмж гаргахаар тогтлоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж