Катарын Moto GP-д Росси түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Катарын Moto GP-д Росси түрүүлэв

Мотоспортын элит ангилал болох Moto GP-гийн дэлхийн аварга Валентино Росси өчигдөр болсон шинэ улирлын анхны гараа болох Катарын GP-д түрүүллээ. Харин түүний араас “Yamaha” багт хамтран хүчин зүтгэж буй Хорхе Лорензо, “Honda” багийн тамирчин Италийн Андреа Довициосо нар удаалсан байна. Сүүлийн гурван жил дараалан Катарын гараанд түрүү авсан Австралийн Кейси Стонер энэ удаад тэргүүн эгнээнээс гарч уралдсан боловч тавдугаар тойрогт онхолдож, уралдааны талбарыг орхижээ. “Ducati” багт харьяалагдаж буй тэрбээр улирлын өмнөх туршилтын гараа болон бэлтгэлийн үеэр хамгийн хурдан нь байсан юм. Стонер гарааны эхнээс тэргүүлж байсан ч 17 тойрог дутуу байхад жолоо алдсанаар уралдаанаа дуусгасан байна. Ингэснээр Россид тэргүүлэх завшаан олдож, улирлын эхний гараанаас түрүү авчээ.
Мөн өчигдөр Moto2 гэх шинэ ангилалд /хуучнаар 250сс/ Японы Шояа Томизава түрүүлсэн бол 1255сс ангилалд Испанийн тамирчин Николас Тероль тэргүүлжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж