Монголын хөлбөмбөгийн холбооны өсвөр үеийнхний Цомын тэмцээний нийслэлийн бүсийн эрхийн төлөөх тэмцээн өчигдөр эхэллээ. Нэгдүгээр хороолллын “Ирээдүй” цогцолбор сургуулийн талбайд болж буй 13, Х хорооллын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн талбайд болж буй 15 хүртэлх насны ангилалд тус бүр 12, Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болж буй 17 хүртэлх насны ангилалд 10 баг өрсөлдөж байна. Эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд нас болгоны ангилалд найман эрхийн төлөө “тулалдаж” буй. Эдгээр найман баг дээр хөдөө, орон нутгийнхан нэмэгдсэнээр шигшээ тэмцээний ирц бүрдэх билээ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин