Хар хослол, саарал зангиа зүүсэн Бондсыг шүүхийн шийдвэрийн дараа шууд цагдан хорих газар руу авч явсан аж. 2007 оны арваннэгдүгээр сард хэрэгт сэжиглэгдэн шүүхэд дуудагдсан Бондс дөрвөн удаагийн шүүх хуралд буруу, худал мэдүүлэг өгсөн учраас эцэст нь шийтгүүллээ.
Анх 2007 онд баривчлагдахад нь түүнийг мянган мянган хөгжөөн дэмжигчид, зуу зуун сэтгүүлч сурвалжлагчид, фото зурагчид бүчин дагаж байсан бол энэ удаад байдал огт өөр байсан юм. АНУ-ын тойргийн шүүгч Сузан Иллстон Мэйжор Лиг Бэйсболлын дээд амжилтыг эзэмшигч агуу тоглогчийн буруутайг тогтоон хэргийг хаасан байна.
Эцсийн шүүхийн шийдвэр иргэдийн төлөөлөгч 12 эрхмийн шийдвэр чухал нөлөөтэй байсан. Тэдний 100 хувийн саналаар эцсийн шийдвэр гардаг журамтай юм.