”Петро матад”-ын хувьцаа хурдтай өсч байна

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

”Петро матад”-ын хувьцаа хурдтай өсч байна

Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах дээр хөрөнгө босгож буй Монголын Петро матад компанийн хувьцаа сүүлийн үед огцом өсч эхэлжээ. Ердөө хоёрхон өдрийн арилжаагаар тус хувьцаа 50 хувь өсч өнөөдөр нэг паунд 75 пенс болсон байна. Энэ нь монгол мөнгөөр 3447 орчим төгрөг гэсэн үг юм.


MATD симболтой хувьцаа өнгөрсөн долоо хоногийн арилжааны хаалтаар 136,625 байсан бол өчигдрийн арилжаагаар суга өсч дээрх үнэд хүрсэн байгаа юм. Компани өнгөрсөн жил хийсэн өрөмдлөгийн дүнгээ олон нийтэд танилцуулсан нь хувьцааны үнийг өсөхөд голлон нөлөөлжээ. Тайланд тус компанийн эзэмшлийн талбай дахь түүхий нефтийн нөөц 200 сая баррель болж, нөөцийн хэмжээ нэмэгдсэн тухай байжээ. Та дараах графикаас сүүлийн гурван өдрийн арилжаагаар тус хувьцааны үнэ хэрхэн өссөнийг хараарай.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж