Домогт Рональдо Патогийн агент болно

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Домогт Рональдо Патогийн агент болно

Зодог тайлаад удаагүй байгаа Бразилийн домог Рональдо Милан хотод хүрэлцэн ирээд байна. Түүний зорилго нь залуу авьястан Александр Патотой гэрээ байгуулах гэнэ. Тэрбээр өөрийн “9ine” компанийг төлөөлөн хэлэлцээрт оролцох гэж байгаа аж. Бразилийн хэвлэлээр мэдээлж буйгаар Рональдо болон түүний хамтрагч Маркуз Буяаз нар компаниа төлөөлөн Бразилийн шигшээн довтлогч Патотой гэрээ байгуулахаар ирсэн бөгөөд уулзалт лхагва гаригт болох гэнэ.

Бразилийн 21 настай залуу од одоогийн байдлаар бэртлээ илааршуулж байгаа ч энэ нь уулзалтад ямар ч саад болохгүй гэжээ. Рональдогийн хувьд цаашдын карьераа “төлөөлөгч”-ийн ажлаар үргэлжлүүлэхийг хүсч байгаа. Тэрбээр Бразилийн залуу оддыг дэмжин ажиллана гэжээ. Одоогийн байдлаар Рональдо “Меренгус”-ийн хагас хамгаалагч Какатай гэрээ байгуулчихаад байгаа юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж