Жүдочид тивийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Жүдочид тивийн аваргыг зорилоо

“Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өчигдөр эх орноосоо мордлоо. Олимпийн эрхийн болзол биелүүлсэн тамирчид нь чансаа, эрэмбээ ахиулах зорилго тээн явж буй бол хараахан эрх аваагүй жүдочид Лондонд хүч үзэхийн төлөө сүүлчийн дайралтаа хийх юм. Монголын тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Х.Томита нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээр зодоглоно. Түүнчлэн олон улсын шүүгч Д.Энхтүвшин тэмцээний шүүх бүрэлдэхүүнд ажиллах ажээ.

Ташкентад зодоглох Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

60 кг: Ч.Болдбаатар
66 кг. С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Э.Энхбат
-100 кг. Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд
+78 кг: Д.Цэрэнханд

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж