“Хамтдаа хөгжицгөөе” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Хамтдаа хөгжицгөөе” хэлэлцүүлэг болно

Монголын Бизнесийн Хөгжлийн Холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтдаа хөгжицгөөе” хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 25-нд “Blue sky” зочид буудлын Хурлын танхимд болох гэж байна.

Уг хэлэлцүүлгийн зочноор “Оюу Толгой" компанийн ТУЗ-н гишүүн, Худалдааны дэд ерөнхийлөгч, ноён Питер Николс оролцох бөгөөд  "Хамтын үнэ цэнэ буюу Shared Value” сэдвээр лекц унших ажээ.

Монгол Улсын эдийн засаг маш хурдацтайгаар өсч, өнгөрсөн онд анх удаа 20 орчим хувьд хүрсэн учраас цаашдаа хэрхэх вэ гэдэг талаар, энэ хөгжил дэвшилд уул уурхайн гүйцэтгэх үүргийг тодорхойлох зэрэг сонирхсон асуултандаа хариулт авч болох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж