Жаклин дөрвөн жилийн дараа цом өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Жаклин дөрвөн жилийн дараа цом өргөлөө

Мэргэжлийн гольфын Европын цуврал тэмцээнүүүдийн нэг хэсэг болсон Италийн Сицилийн нээлттэй тэмцээний аварга өчигдөр тодорлоо. Гурван өдрийн туршид Буурал тивийн шилдэг гольфчид домогт Сицили аралд хуран чууллаа. 30 дахь удаагийн Сицилийн нээлттэй тэмцээн ч цаг агаарын таатай бус нөхцөлд өндөр зохион байгуулалтад дор үргэлжилсэн юм. Ширүүн бороо асгарч, тэмцээн товлосон хугацаандаа аваргаа тодруулж чадаагүй бөгөөд зохион байгуулагчдын зүгээс нэмэлт өдөр гаргаж тэмцээнийг ялагчийг тодоруулсан нь өчигдөр байлаа. Нэмэлт өдөр Францын гольфчин Рафаэль Жаклин тун чадварлаг тоглолтоороо бусдаас ялгарч, дөрвөн жил хүлээсэн цомоо өргөжээ. Хамгийн сүүлд 2007 оны Азийн цомын эзэн болж байсан Франц эр дөрвөн бридж хийсэн нь цомын эзэн болоход хангалттай үзүүлэлт байжээ. Дэлхийн чансааны эхний 100-д орох эрхээ хангасан түүний хувьд 166 мянган еврогийн мөнгөн шагнал хүртсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж