
2011 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 13.30-22.45 цагийн хооронд Бээжин-Улаанбаатарын /2нислэг/, Хөх хот-Улаанбаатар,Токио-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар /2 нислэг/ чиглэлийн 6 онгоцоор ирсэн нийт 714 зорчигч болон тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийхэд цацрагийн бохирдолтой ачаа тээш болон зорчигч илрээгүй. Токиогоос ирсэн ОБЕГ-ийн 12 аврагчаас цацрагийн бохирдол илрээгүй.
Улаанбаатар хотын гадаад орчны хяналтын 11 цэгт 2011 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хийсэн цацрагийн хэмжилтийн дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын гадаад орчны цацрагийн тунгийн чадал байгалийн цацрагийн ердийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээгүй байна гэж Цөмийн энергийн газраас мэдээллээ.