Таван байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Таван байнгын хороо хуралдана

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал: 

-Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

-"Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-"Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

10.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, хамтарсан санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "Б" танхимд үргэлжилнэ:

-"Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны тайлан;

-Бусад.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж