Хунтайж хуримын ойгоо нууцаар тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Хунтайж хуримын ойгоо нууцаар тэмдэглэнэ

Их Британийн хунтайж Уилльям, Кэйт Миддлтон нарын цуутай хуримыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд дэлхий нийтээр хоёр тэрбум гаруй хүн үзсэн билээ. Английн хамгийн алдартай залуу хос энэ удаа хуримынхаа нэг жилийн ойг сүр дуулиан багатайхан, чимээгүй тэмдэглэх гэнэ. Энэ талаар “Уилльям, Кейт хоёр ирэх амралтын өдрүүдээр хуримынхаа нэг жилийн ойг Гэгээн Жеймсийн ордонд даруухан тэмдэглэхээр болсон” хэмээн тэдний ойрын хүн ам алджээ. Хосууд хуримынхаа нэг жилийн ойгоор романтик оройн зоог барина гэдгээс өөр нууц төлөвлөгөөний талаар мэдээлэл байхгүй байгаа аж. Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уилльям Африкийн Кенид сафари аялалаар явж байхдаа Кэйт Миддлтонд гэрлэх санал тавьж, өөрийн ээж Диана гүнжийн бөгжийг түүнд бэлэглэсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд Кейт Миддлтон камерын дуранд байнга өртөж байсан бөгөөд Их Британийн загварын хатан хаан гэгдэх болсон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж