УИХ хууль сурталчлах нэгжтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

УИХ хууль сурталчлах нэгжтэй болно

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дэргэд хууль сурталчлах нэгжтэй болох гэж байна. Уг нэгжийг УИХ-ын хаврын чуулганы өмнө бэлэн болгохоор ажиллаж байгаа юм. УИХ хууль сурталчлах нэгжтэй болсноор чуулганы танхим, байнгын хорооны хуралдаанаас мэдээлэл дамжуулахаас гадна эрхэм гишүүд шинээр батлагдсан хууль, тогтоомж, бусад асуудлаар ярилцлага өгч, байр сууриа илэрхийлж байх аж. Өнгөрсөн жилээс өөрийн бие даасан веб сайттай болсон Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ингэж дахин нэг шинэ бүтэцтэй болох гэж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж