Манай улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон бол Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэх сансрын нисгэгч билээ. Түүхт энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Т.Билэгт болон бусад албаны хүмүүс сансарын нисгэгч баатруудаа болон энэ билэгшээлт өдөр төрсөн 30 настнуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэсэн юм.
Ирсэн 30 настанууд өөрийн нэр, эрхэлж буй албан тушаалаа хэлж өөрсдийгөө бяцхан танилцуулсан бол эд хийж бүтээж явах эд насандаа байгаа эдгээр залуусаас Батлан хамгаалах салбарт өөрийн бие сэтгэлээ зориулан ажиллаж 013-р ангид алба хашиж, Серралион болон Чад улсруу энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож Ч.Гүррагчаа гэх залуу өөрийн сэтгэгдэлээ хуваалцаж санал бодлоо солилцсон юм.
1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр төрсөн эдгээр залууст эцэг эх нь нэр хайрлахдаа сансарын нисгэгч Гүррагчаа болон Ганзориг тэр ч байтугай Жанибеков гэдэг нэрийг өгч байсан байна. Хүрэлцэн ирсэн залуусын дунд Гүрням гэдэг нэртэй залуу байсан нь ирсэн зочдын анхаарлын ихэд татаж байсныг Монгол улсын баатар Гүррагчаа та бүгд санаж байгаа бол бидний сансарт ниссэн энэ өдөр ням гариг байсан юм хэмээн тайлбарлав.
Уулзалтын үеэр сансарын нисгэгч В.А Жанибеков хэлэхдээ өнгөрсөн 30 жилийн турш монгол орон улам хөгжин дэвшиж хүн ам өсөн нэмэгдсэн байна. Үүний хэрээр шинжлэх ухааны салбарт ч өөрийн гэсэн орон зайтай болжээ. Ж.Гүррагчаа маань сансарын нисгэгчийнхээ нэр алдрыг улам өндөрт гаргаж явааг хараад бахархах сэтгэл төрж байна. Тиймээс монгол хүн дахин сансар огторгуйд заавал нисэх хэрэгтэй гэдгийг онцлон хэлсэн юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.