Ю.Тимошенко эмчилгээ хийлгэхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенко эмчилгээ хийлгэхгүй гэжээ

Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко Харьков хотын «Укрзализныци» эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс татгалзсан талаар Украины Эрүүл мэндийн яамны дэд сайд Раиса Моисеенко  мэдэгдсэн байна. Ю.Тимошенко эмчилгээ хийлгэхгүй гэсэн учир ням гаригт түүнийг Качановскийн хориход буцаан хүргэжээ. Эмч нар түүнд үзлэг, эмчилгээ хийх санал тавьсан ч тэр зөвшөөрөөгүй байна. Р.Моисеенко “Ю.Тимошенко өнгөрсөн баасан гаригт эмчилгээ хийлгэхийг зөвшөөрч, «Укрзализныци» эмнэлэгт хүргэгдэн ирсэн” хэмээж буй бол харин Ю.Тимошенкогийн талын хүмүүс түүний саналыг асуулгүй эмнэлэгт авчирсан хэмээн мэдэгджээ. 

Өнгөрсөн оны аравдугаар сард Украины ерөнхий сайд асан Ю.Тимошенкод 2009 онд ОХУ-тай байгалийн хийн хэлэлцээ хийхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр долоон жилийн хорих ял оноосон билээ. Одоо тэрээр Харьков хотын шоронд  хоригдож байгаа юм.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж