“Уур амьсгал таны төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх дэлхийн цаг уурчдын баяр маргааш болно. Энэ өдрийг угтан Ус цаг уурын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний бага хурал, ажил мэргэжлийн уралдаан зэрэг ажлыг зохион байгуулжээ. Маргааш уралдааны шилдгийг шалгаруулж шагнал гардуулах аж. Манай улс 1962 оноос анх энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд дэлхийн ус, цаг уурчдын өдрийг 189 орон тэмдэглэдэг гэнэ. Эдгээр орнууд нь зургаан бүсэд хуваагдан, байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, судлах, урьдчилан мэдээлэх зэрэг олон улсын, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын харъяа мэргэжлийн байгууллагууд юм.
Ш.Чимэг