Дундговь аймагт өнгөрсөн онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, аймгийн хэмжээнд 15 суманд давхардсан тоогоор ашигт малтмалын 336 тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувьтай тэнцэх газар аж. Гэтэл ашигт малтмалаар арвин Дундговь аймгийнхан уух усгүйн гачаалд орохын даваанд тулжээ. Бүр социализмын үеэс зэргэлдээ аймгуудаасаа ус зөөж хэрэглэдэг байсан тус аймгийн хажуугаар ганцхан Онгийн гол дайрч гардаг аж. Гэтэл тэр гол сvvлийн жилvvдэд урсахаа больж хамгийн их цөлжилттэй аймаг болсон байна. Дундговь аймаг бараг 100 хувь цөлжсөн гэж нутгийнхан ярьдаг.. Үvний 70 хувь нь хvчтэй цөлжсөн гэсэн судалгаа гарчээ. Мөн сvvлийн 10 гаруй жил бороо хур тунадас тун бага оржээ.
Газрын гадаргаас 250 метрээс доош гvнд байгаа гүний усыг гаргаж авахад зардал мөнгөний хувьд хvндрэл ихтэй гэж аймгийн удирдлагууд хэлдэг юм байна. Ус хомсын улмаас 45600 орчим хүн амтай тус аймгаас жилд 1000 гаруй хүн Улаанбаатар Төв, Өмнөговь аймагруу шилждэг гэсэн тоо баримт дарга нарын архивт үлджээ. Энэ байдлаараа бол 40 жилийн дараа гэхэд Дундговийнхон дайжиж дуусна гэж нутгийнхан ярих болжээ.
Д.ОЮУН