
“Ногоон” намын Ева Жоли 2,27 хувийн саналаар зургадугаарт, бие даан нэр дэвшигч Николя Дюпон- Эньян 1,8 хувийн саналаар долдугаарт, “Капиализмын эсрэг шинэ” намын Филипп Пут 1,15 хувийн саналаар наймдугаарт, “Ажилчны тэмцэл” намын Натали Арто 0,57 хувийн саналааг есдүгээрт орсон бол ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа өрсөлдөж байгаа Жак Шеминад 0,25 хувийн саналаар сүүл мушгисан байна. Одоогоор сонгогчдын 80,43 хувь нь саналаа өгөөд байгаа юм. Харин гадаадад амьдарч байгаа хоёр сая францчуудын саналын дүнгийн талаар Францын Дотоод хэргийн яамнаас хараахан мэдээлээгүй байна. Сонгуулийн эцсийн дүн лхагва гаригийн орой 20.00 цаг гэхэд гарах аж.
Н.Тунгалаг