Камара Чемпионшипт өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Камара Чемпионшипт өрсөлдөнө

Английн хөлбөмбөгийн холбооны дэд лиг буюу Чемпионшипийн өрсөлдөөн улам ширүүслээ. Улирлын тоглолтууд дуусах дөхөж байгаа энэ үед Премьер лиг рүү дэвшихийн төлөө 14 баг хүчтэй өрсөлдөж байгаагийн нэг нь “Лейчестер Сити” юм. Тус баг 38 тоглолтын дараа 50 оноотой Чемпионшипийн 11-р байрт бичигдэж байгаа бөгөөд плей-оффын өрсөлдөөнд орох байраас 10 оноо дутуу байгаа юм. Үлдэж байгаа найман тоглолтод сайн үр дүн авахын тулд “Лейчестер Сити” Премьер лигийн “Фулхэм” багийн довтлогч Диоманси Камараг зээлээр авчээ. Сүүлийн хоёр сар “Фулхэм”-ийн төлөө тоглоогүй Камара энэ улирлыг дуустал “Үнэгнүүд”-ийн бүрэлдэхүүнд тоглоно. 30 настай Сенегал довтлогч 2007 онд “Уэст Бромвич Албион”-ыг Чемпионшипийн плей-оффт амжилттай тоглоход нь тус болж байсан юм. 2004 онд анх Англид хөл тавьж, “Портсмут” багт тоглож байсан Камара 2007 онд зургаан сая фунтээр “Фулхэм” багт очиж байв. Улмаар тэр жилдээ зээлээр “Уэст Бром”-д очиж, дээд лиг рүү дэвшихэд нь тусалж байсан. Түүний “Лейчестер Сити”-д хүч үзэх эхний тоглолт ирэх сарын 2-нд “Миддлесбро” багийн эсрэг байх ажээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж