Олон улсын нислэгүүд саатжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.22-нд нийтлэгдсэн

Олон улсын нислэгүүд саатжээ

Цаг агаарын таагүй байдлын улмаас өнөөдөр өглөө нислэг үйлдэх хуваарьтай байсан МИАТ компанийн олон улсын нислэгүүд түр саатжээ. Тодруулбал, МИАТ компанийн өнөөдөр өглөө 06.30 цагт нисэх байсан Улаанбаатар-Хонконг чиглэлийн, 06.45 цагийн Улаанбаатар-Сөүл, 09.20 цагийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг саатсан байна.

Хүчтэй салхи намжиж, нислэг үйлдэх бололцоотой болсон тул дээрх чиглэлийн нислэгийг үйлдэхээр зорчигчдыг онгоцонд суулгаж эхэлсэн байна. Тун удахгүй онгоц хөөрнө гэх мэдээллийг Нислэгийн мэдээллийн төвөөс өглөө.

                                    Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж