“Шилдэг өнгө” драмын шинэ жүжгээ өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.21-нд нийтлэгдсэн

“Шилдэг өнгө” драмын шинэ жүжгээ өнөөдөр нээнэ

Хошин урлагийн “Өнгөт инээд” продакшн нэрээ өөрчлөн “Шилдэг өнгө” продакшн болон үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэх болсон билээ. Тэд энэ удаад тайзны уран бүтээлээр бэлэг барих гэж байна. “Амьдрал өөрөө хичээл” нэртэй адал явдалт, уянгын жүжгийнхээ нээлтийг  энэ сарын 21-нд буюу өнөөдөр МҮЭСТО-нд 19.0 цагт нээх гэж байна.

Энэхүү жүжгийн зохиолыг “Шилдэг өнгө” продакшн захирал Ц.Хүсэлбаатар бичин найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Бат-Өлзий ажиллаж, жүжигчин С,Өлзийхүү маркетингийн ажлыг хариуцан ажиллажээ. Уг жүжгийн гол дүрүүдэд СУИС-ийг энэ жил жүжигчний мэргэжлээр төгсөж буй залуу уран бүтээлчид голлон ажилласан бөгөөд жүжигчин Д.Бямбацогт, Б.Навчаа, Г.Золбоот оролцон тогложээ.

Энэхүү жүжигт  сургууль төгсөж байгаа нэг ангийн оюутнуудын амьдралыг харуулах аж. Сургуулиа төгсөж байгаа тэр цаг мөчөөс жүжгийн үйл явдал өрнөнө. Хүн оюутан ахуй цагтаа зөвхөн эрдэм мэдлэгт шамдан суралцдаг. Багш нар хичээлдээ хүний мөн чанар, эх орноо хайрлах сэтгэлийг суулгах нь харьцангүй бага байдаг. Тэгээд оюутан залуучууд маань амьдал дээр гараад хүнтэй харьцах нарийн харьцаа, хүн чанар, бэрхшээл асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээрээ учир дутагдалтай ханддаг. Энэ зүйлүүдийг хүн өөрөө л амьдралаас суралцдаг тиймээс хүний амьдал бол тэр чигээрээ хичээл юм гэдгийг л жүжгийнхээ гол санааг болгон харуулжээ.

Г. ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж