Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж буй АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байгаад 13.10 цагаас түр завсарлан, 13.40 цагт шүүх ажиллагааг үргэлжлүүллээ. Өчигдөр 10.00 цагаас тус дүүргийн шүүхийн танхимд Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн гэрчүүдийн мэдүүлгийг хэлэлцэж эхэлсэн бол өнөөдөр үдээс хойш шүүгдэгчдийн өмгөөлөгчид өмгөөллийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шүүх хурал хэдэн цаг хүртэл үргэлжилж, шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурьдахад, Ч.Сангарагчаагийн хохирогчоор тогтоогтсон УИХ гишүүн С.Эрдэнэ, АТГ-ын мөрдөн байцаагч Э.Амарбат нар шүүх ажиллагаанд оролцоогүй юм. Ямар үндэслэлээр оролцоогүй талаар албаны ёсны тайлбар өгөх хүн алга.
Н.Түвшин