ОХУ-д тэтгэврийн насыг 63 болгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

ОХУ-д тэтгэврийн насыг 63 болгоно

ОХУ-ын Сангийн яамнаас тэтгэврийн системийг өөрчлөх бодлого боловсруулж байгаа талаар Интерфакс мэдээллээ. Сангийн сайд асан Алексей Кудрин өмнө нь тэтгэврийн насыг нэмэх шаардлагатай гэж үзэн, өөрчлөлтийн бодлого санаачилж  байсан юм. Улс төрчид энэ асуудлыг дэмжиж байгаа ч харин ард олон тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна. Сангийн яамнаас тэтгэврийн насыг 2015 оноос эхлэн нэмэхээр төлөвлөж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 63 насандаа тэтгэвэрт гарахаар шийдвэрлэх гэнэ.

Одоо ОХУ-д эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. Харин энэ зөрүүг багасгахын тулд эрэгтэй, эмэгтэй тэтгэвэрт гарах насыг хоорондоо ялгаатай хугацаагаар нэмэгдүүлэх юм байна. Жил бүр эрэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлэх бол эмэгтэйчүүдийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхээр ОХУ-ын Сангийн дэд сайд Александр Новак  мэдэгдсэн гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж