
Д.Доржсүрэн, “Оны шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч”-д Г.Эрдэнэчулуун, “Оны шилдэг жүжгийн зураач”-д П.Цэгмид, С.Ариунбямба нар, “Оны шилдэг жүжгийн эрэгтэй гол дүр”-д соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Төмөр “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Гарьд чин вангийн дүрээр, “Оны шилдэг жүжгийн эмэгтэй гол дүр”-д соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Алимцэцэг “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Цагаанцаагийн дүрээр, мөн номинацид соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баярмаа “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Дунгар аажийгийн дүрээр тус тус өрсөлдөж байна.
Харин Драмын эрдмийн театрын тайзнаа 19.00 цагт Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит хөгжимт драмын театрын бүтээл Д.Дамдинсүрэн , Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг тоглогдоно. Тус жүжиг нь “Гэгээн муза” наадамд хөгжимт жүжгийн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд “Оны шилдэг жүжгийн найруулагч”-д Л.Лхагважав, “Оны шилдэг жүжгийн зураач”-д Б.Мөнхжаргал, “Оны шилдэг жүжгийн эрэгтэй гол дүр”-д жүжигчин У.Гантулга “Учиртай гурван толгой” жүжгийн Балганы дүрээр, “Оны шилдэг жүжгийн эмэгтэй гол дүр”-д жүжигчин Б.Оюун-Эрдэнэ “Учиртай гурван толгой” жүжгийн Хоролмаагийн дүрээр тус тус нэр дэвшжээ.
Г.Даша