Вьетнамд үл мэдэгдэх өвчнөөр 19 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Вьетнамд үл мэдэгдэх өвчнөөр 19 хүн нас баржээ

Вьетнам улсын Куангнгай мужийн Бато дүүргийн эмч нар олон улсын мэргэжилтнүүдийг урьсан талаар ВВС мэдээлэв. Учир нь энэ онд тус мужид үл мэдэгдэх өвчнөөр 19 хүн нас барсан ажээ.

Мужийн Засаг захиргаанаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандаад байна. Онош нь үл олдох энэ өвчинд хүүхдүүд болон өсвөр насныхан их мэдрэмтгий байгаа аж.

Өвчний илрэх шинж тэмдэг нь их халуурч, хоолонд дургүй болохоос гадна хөл гараар нь тууралт гардаг гэнэ. Хэрвээ цаг алдалгүй арга хэмжээ авч, эмчлэхгүй бол өвчтний элэг болон бусад дотор эрхтэн гэмтдэг байна.

Энэ өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн бөгөөд аравдугаар сараас намжин, дахин тохиолдол гараагүй гэнэ. Харин энэ оны эхээр өвчин дахин гарч эхэлсэн бөгөөд наанадаж 164 хүн халдвар авсан гэж бүртгэгдсэн ажээ. Өнгөрсөн даваа гаригт 46 настай эрэгтэй энэ өвчнөөр нас барсан байна.

Одоо 100 орчим хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас арван хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж