Төрийн албан хаагчид ёс зүйн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид ёс зүйн гэрээ байгуулав

Төрийн албаны салбар зөв­лөлөөс 2011 оныг төрийн албан хаагчдын ёс зүйн хариуц­лагын жил болгосон. Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргын тамгын газ­рын алба хаагчид ёс зүйн гэрээ байгуулж, гарын үсэг зурж батал­гаажуулжээ.
Монгол улсын төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, Төрийн алба хаагчид төрийн алба ажлыг шударга хариуцлагатай, нээлттэй ил тод гүй­цэтгэж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай, ямар нэг авилга хээл хахууль, хүнд суртал чирэгдэлгүй хүргэх үүрэг хүлээж, төрд тангараг өргөсөн байдаг.
Энэ үүрэг, ёс зүйн дүрмээ жи­жиг товхимол болгон хэвлүүлж алба хаагч­дынхаа ширээний ном бол­­госноор тэдний сахилга хариуц­лагыг чангатгаж, иргэдэд төрийн үйл­чилгээг хүргэх явцад ахиц авчирна гэж Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын удирдлагууд дүгнэж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж