Норвегийн Ерөнхий сайдыг хөнөөх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Норвегийн Ерөнхий сайдыг хөнөөх гэж байжээ

Террорист халдлага хийж, 77 хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа Андерс Брейвик  пүрэв гаригт болсон шүүх хурлын үеэр Норвегийн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүний амь насанд халдахаар төлөвлөж байсан гэж мэдүүлсэн байна.

Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа шүүх хурал дээр тэрбээр түүний хамгийн анх террорист халдлага үйлдэх зорилго нь Норвегийн Засгийн газрын бүх гишүүдийг хөнөөх явдал байсан гэж хэлсэн гэнэ. Өмнө нь Норвегийн хэвлэлүүд террорист А.Брейвик амь насанд нь халдахаар төлөвлөж байсан улс төрчид болон нийгмийн зүтгэлтнүүдийн нэрсийг жагсааж байсан юм. Хааны ордон, сонины редакци, нефтийн байгууламж болон цөмийн реактор зэрэг 30 “бай”-г тэрбээр жагсаагаад байжээ.

Мөрдөн байцаалтын явцад тэрбээр хөнөөхөөр төлөвлөж байсан хүмүүсээ жагсаасан байсныг илрүүлсэн гэнэ. Түүний энэ жагсаалтад эх орноосоо урвасан гэж үзсэн хүмүүсийг А, В болон С ангиллаар бичсэн байсан ажээ. А ангилалд Норвегийн Гадаад хэргийн сайд Йонас Гар Стере-гээр эхэлсэн Худалдаа, аж үйлдвэрийн болон Соёлын сайдын нэр болон Ажилчны намын тэргүүн байсан Гру Харлем Брундтланд зэрэг улс төрчид байсан байна.

Энэ жагсаалтад мөн Норвегийн телекомпани, Эмнести интернэшнл байгууллагын Норвеги дэх салбар, Сүм хоорондын зөвлөл болон өөр 15 байгууллагыг жагсаасан ажээ. А.Брейвикийн үзэж байгаагаар эдгээр байгууллагууд цагаачдын эрхийг дэмжиж, Норвеги улсыг мусульман шашинтны колони болгохыг хүсдэг гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж