”Foton Auman” хүнд даацын автомашин Монголд

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

”Foton Auman” хүнд даацын автомашин Монголд

-3+1 буюу гурвалсан хэлэлцээрийн тухай танилцуулах хэвлэлийн бага хурал-

FOTON MOTOR CO.LTD нь 1996 оны 8 сарын 28-нд байгуулагдсан. Фотон мотор компаний төв нь Бээжинд байрладаг ба хөрөнгө оруулалт нь 300.000.000 юань ба 40.000 ажилчинтай. 2011 онд 70.000 автомашин үйлдвэрлэж борлуулсан ба энэ үзүүлэлт нь дэлхийд нэгдүгээр байранд орсон. Энэ нь Хятадын Засгийн Газрын "Шилдэг экспортлогч" шагналыг хүртсэн юм.

Хятадын тэргүүлэх зэрэглэлийн 120 гаруй компаниуд Япон, Герман, Тайваний компаниуд нийлж консерциум хэлбэрээр байгуулагдсанаар давуу талтай юм.

FOTON MOTOR CO.LTD уул уурхай тоног төхөөрөмж эксватор дрийлэнг машинезим, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, комбайн трактор болон бүх төрлийн ачааны автомашин, автобус үйлдвэрлэдэг.

Одоогоор дэлхийн 80 гаруй улсад автомашинаа экспортолж борлуулж салбар компаниа нээн ажиллуулж байна. Улмаар 2020 онд нийт 4.000.000 автомашин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

2012 оны 2 дугаар capын 18-нд Фотон мотор компани нь Германы Даймлэр компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж 50/50 хувийн хөрөнгө оруулалттайгаар Бээжинд хамтарсан үйлдвэрээ байгуулахаар болж одоо энэ гэрээ хэрэгжиж байна.

Монгол улсын эдийн засаг өсөж, уул уурхай, бүтээн байгуулалт, барилга эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан Фотон мотор компани BANK OF CHINA  нь Монголын Хэви Трак импорт экспорт компаниудын хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж хүнд даацын AUMAN маркийн машинуудаа санхүүгийн түрээсээр худалдаалж эхэллээ.

Тиймд бид уул уурхайн компаниуд, тээвэрийн компаниуд, барилгын компаниудыг бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. Бидний нөхцөл бол урьдчилгаа 30 хувь төлснөөр Хятадын банкны зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хямд зардалаар Фотон Ауманы чанартай шилдэг автомашинуудыг хэрэглэх боломжтой ба Монгол улсад өөрсдийн засвар үйлчилгээний баазыг нээхийн зэрэгцээ сэлбэг хэрэгсэлээр хангахаар боллоо.

Фотон Мотор компани болон Монголын нийт компаниудын хамтын ажиллагаа улам тэлж бизнесийн өндөр амжилт гаргах нь дамжиггүй юм аа.

Утас: 334455, 99114018

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж