Улсын хил хамгаалах туслах хүчнийхэн зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Улсын хил хамгаалах туслах хүчнийхэн зөвлөлдөв

Сүхбаатар аймгийн хилийн сумдын засаг дарга болон хилийн хорооны захирагч нар, аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлага  оролцсон зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо. Зөвлөлгөөний үеэр сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж хилийн зурвас нутагт иргэд малчид олноороо суурьшин хүн малын хөдөлгөөн ихсэж малын хулгай, хилийн зөрчил, түүн дотор хил дамнасан хулгай  нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг  улсын хил хамгаалалтын ажилд тулгамдаж буй асуудлыг нухацтай хэлэлцэж, хил хамгаалах туслах хүчин, ялангуяа иргэд, малчдын оролцоог дээшлүүлэх бодлого зорилт, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. 

Аймгийн Засаг дарга, тамгын газраас улсын хил хамгаалалтыг сайжруулах, хилийн инжинерийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, заставуудтай шифийн холбоо тогтоох, хилийн зөрчил, хил дамнасан малын хулгайг таслан зогсооход чиглэгдсэн нэлээд ажлыг улсын хил хамгаалах байгууллагатай хамтран зохион байгуулж, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна.

С.Одгэрэл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж