Еврейн түүхийг судлах аялал Шанхайд

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Еврейн түүхийг судлах аялал Шанхайд

Шанхай хотод ийм нэгэн өвөрмөц аяллыг зохион байгуулах болжээ. Нацистын дэглэмийн үед амь өрсөн дүрвэсэн олон мянган еврей хүн энд ирж суурьшин амьдарч байсан түүхийн дурсгалтай танилцах уг аялалд Европоос жуулчид олноороо ирж байна. Тэрхүү дүрвэгсэд Нанжингийн худалдааны гудамжийг барьж байсан түүхтэй. Харин тэр худалдааны гудамжийг шөнийн харуулын ажлаар амьдралаа залгуулж эхэлсэн еврей дүрвэгч Силас Хардоон амжилттай бизнесийнхээ ачаар хорьдугаар зууны эхээр Хятадын тавдугаар өргөн чөлөө болгон хөгжүүлсэн юм.


Шанхайд хийх ийм төрлийн аялал Израйль улсаас ирсэн тусгай судлаач хөтөчтэй бөгөөд түүхэн энэ баримтад холбогдох хөшөө дурсгалтай танилцахаас гадна Еврейн дүрвэгсдийн музейгээр зочлуулдаг. Эрт цагт дүрвэгсэд амьдарч байгаад одоо хятад айлуудын гэр болсон жижигхэн байшинд хүртэл жуулчдыг аваачна. 4-5 цаг үргэлжлэх энэхүү аяллын үнэ 400 юань, харин музейн тасалбар 50 юань.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж