ТУЗ-ийн хараат бус гишүүнээр монгол хүн сонгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

ТУЗ-ийн хараат бус гишүүнээр монгол хүн сонгоно

Төрийн өмчийн хорооноос өн­гөрсөн оны аравдугаар сард  Хөгж­лийн банкны ТУЗ-ийг есөн ги­шүүн­тэйгээр байгуулсан. Гэсэн ч Хөгжлийн банкыг Банкны тухай хуу­лиар зохицуулах боломжгүй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуу­лийг баталсан. Тиймээс энэхүү хуу­лийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинээр томилохоор бо­лоод байгаа юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэ гишүүдийн талаар Зас­гийн газрын маргаашийн ху­ралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногтоо багтан сонгох аж.

Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинээр томилох талаар Хөгж­лийн банкны ТУЗ-ийн гишүүнээр анх сонгогдсон Төрийн өмчийн хорооны Өмчийн удирдлага, менежментийн хэлтсийн дарга Х.Володягаас тод­руулсан юм.

-Хөгжлийн банкны ТУЗ-ийг анх есөн гишүүнтэй байгуулсан. Ха­рин шинэ ТУЗ-ийг хэдэн ги­шүүн­тэй байх ёстой гэж хуульд нь заасан юм бэ?

-Хөгжлийн банкны тухай хуульд өмнө нь байгуулж байсан ТУЗ-тэй адил есөн гишүүн бүхий ТУЗ бай­гуулна гэж заасан байгаа.

-Өмнө нь сонгогдсон ТУЗ-ийн гишүүдийг сонгох гэж нэ­лээд дуншсан. Гэтэл юу ч хийж ам­жаагүй байхад нь шинэчлэх гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?

-Юу ч хийж амжаагүй биш юм л даа. Энэ хооронд Хөгжлийн банкны ТУЗ олон удаа хуралдсан. Хөгжлийн банкны тухай хуультай болох хэрэгтэй гэж үзээд хууль бо­ловсруулах ажлыг идэвхтэй хий­сэн. Улмаар Засгийн газрын дүрмийн дагуу баталсан ТУЗ-ийн хараат бус гишүүд нь монгол хүн байх ёстой гэж хуульд зааж өгсөн байгаа. ТУЗ-ийн шинэчлэлийг ТУЗ-ийн хуучин гишүүд дэмжиж байгаа.

-Тэгэхээр ТУЗ-ийн хараат бус гурван гишүүнээс бусад нь солиг­дохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Яг тэгж ойлгож болохгүй. Ямар ч байсан гурван сонгогдсон хараат бус гишүүн солигдоно. Харин бусад гишүүдэд ямар өөрчлөлт оро­хыг мэдэхгүй байна.

-ТУЗ-ийн    хараат бус ги­шүү­дийг ямар салбараас сонгох юм бол?

-Хөгжлийн банкны тухай хуулинд ТУЗ-ийн хараат бус гишүүдийг Мон­голбанк, Арилжааны банкуудын хол­боо болон МҮХАҮТ-аас сонгох ёстой гэж заасан байгаа.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн ха­раат бус гишүүнээр өмнө нь ХААН банк­ны гүйцэтгэх захирал асан П.Мор­роу, “Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болормаа, Дэл­хийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан С.Менатан нар сонгогдоод байсан юм. Тухайн үед тэднийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгоход баяртайгаар хүлээж авсан хүн бараг л байгаагүй. Энэ бүхнийг харгалзан үзэж, Хөгж­лийн банкны тухай хуульд хараат бус гишүүдээр монгол хүн ажиллана хэмээн заасан бололтой. Тэгэхээр хараат бус гишүүний суудалд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пү­рэв­дорж, Банкуудын холбооны ерөн­хийлөгч Б.Мэдрээ, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар суухыг үгүйсгэх аргагүй юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж