Хар бялуу маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Хар бялуу маргаан дагуулав

Шведийн Соёлын сайд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг сурталчилсан гэдэг шүүмжлэлд өртжээ. Соёлын сайд Лена Аделсон өнгөрсөн лхагва гаригт  урлагийн нэгэн үзэсгэлэнд оролцохдоо хар арьст африк эмэгтэйн дүрстэй бялууг зүссэн нь тус улсын Африк гаралтай иргэдийн эгдүүцлийг төрүүлжээ. Шведийн Африк гаралтай иргэдийн холбоо Соёлын сайдыг хар арьст африкчуудыг элэглэснийхээ төлөө огцрох ёстой гэж үзэж байгаа гэнэ. Харин Соёлын сайд Лена Аделсон үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг хуучинсаг үзлийг эсэргүүцсэн элэглэл байсан гэж тайлбарлаж байгаа юм байна. Бялууг бүтээсэн дизайнер Макоде Линде өөрөө африк гаралтай хүн бөгөөд бэлгийн гаж хөгжлийг шүүмжилжээ. Үзэсгэлэнгийн үеэр хашгирч буй эмэгтэй хүнийг дүрсэлсэн уг бялууг хувааж, зочдыг дайлсан нь уран бүтээлчийн санаа байжээ. Хэл ам тарьсан тус үзэсгэлэн өнгөрсөн ням гаригт Дэлхийн урлагийн өдрөөр Стокгольм хотын орчин үеийн урлагийн музейд нээгдсэн байна. 

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж