Газар хөдлөлт, цунамигийн аюулд нэрвэгдэж эрдэнэт хүний амь нас, эд материалын ихээхэн гарз хохирол амсаад байгаа Японы ард иргэдэд туслах үйлст ”Алтан Тариа” ХХК-ийн болон “Стар Эстэйтс” охин компанийн ажилчид нэгдэж, нэг өдрийн цалин болох 15 сая төгрөгөө хандивлалаа. Хандивыг Монгол улс дахь Японы элчин сайдын яамнаас нээсэн хандивын дансанд шилжүүлсэн байна.