Өмнөд Судан ОУВС-д элсэв

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан ОУВС-д элсэв

Өнгөрсөн 2011 оны долдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улс Дэлхийн Банк болон Олон Улсын Валютын Санд гишүүнээр элссэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ.  Дэлхийн дээрх хоёр том байгууллагад гишүүнээр элсэн, гарын үсэг зурах ёслол Вашингтон хотод лхагва гаригт болсон байна. Өмнөд Суданы Сангийн Сайд Кости Манибе Нгаи энэ ёслолд оролцжээ. Өмнөд Судан улс ДБ болон ОУВС-гийн 188 дахь гишүүн болсон бөгөөд Кости Манибе Нгаи улс орон нь Дэлхийн банктай удаан хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байсан гэжээ. 2005 оноос хойш ДБ нь Судан улсын  эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд тус улсад 505 сая ам.долларын тусламж үзүүлсэн юм. Өнгөрсөн онд Өмнөд Судан нь тусгаар тогтнолоо зарлан, бие даасан улс болсон нь Судан улсын эдийн засагт том цохилт болсон байна. Учир нь Суданы өмнөд нутагт газрын тосны томоохон ордууд байдаг ажээ.

Одоо хоёр Судан хоорондоо хурцадмал уур амьсгалтай байгаа бөгөөд хил дээр нь байдал тайван биш байгаа юм. Судан улс даваа гаригт Өмнөд Суданыг дайснаа гэж бичсэн баримт бичиг гаргасан гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж