Мали улсын ерөнхийлөгч нуугджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Мали улсын ерөнхийлөгч нуугджээ

Цэргийн эргэлтээр Ерөнхийлөгчийн суудлаа алдсан Мали улсын Ерөнхийлөгч Амаду Тумани Туре одоо нийслэл Бамако хот дахь Сенегалын Элчин сайдын яаманд нуугдаж байгаа талаар France-Presse агентлаг мэдээлэв.

Мали улсын ерөнхийлөгчийг нуугдаж байгаа  тухай лхагва гаригт Сенегал улсын Ерөнхийлөгч Маки Саль мэдэгдсэн бөгөөд одоо Малийн зарим нэртэй улс төрчид баривчлагдаж магадгүй байна гэжээ. Цэргийнхэн өмнө нь хоёр улс төрчийг баривчилсан бөгөөд одоо шинээр сонгогдоод байгаа ерөнхий сайд улс орондоо засаг төрийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм. Баруун африкийн шинжээчдийн үзэж байгаагаар төрийн эргэлт хийсэн цэргийнхэн одоо Малид иргэний засаг захиргааны удирдлагаас татгалзан, төр засаггүй байх шинэчлэл хийж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Малид цэргийнхэн бослого гаргаж, Ерөнхийлөгч Амаду Тумани Турег Засаг захиргаанаас хөөсөн юм. Энэ дөрөвдүгээр сарын 9-нд Амаду Тумани Туре өөрөө огцорсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Мягмар гаригт цэргийн эргэлт хийсэн хүчин Мали улсын шинэ ерөнхий сайдаар Шейк Модибо Диарраг томилсон байна. Тэрээр Microsoft корпорацийн Африк тивийн салбарыг хариуцсан даргаар ажиллаж байсан юм.

Түүнчлэн Мали улсын хойд хэсэгт амьдардаг овог аймгууд өөрсдийн газар нутагтаа тусгаар тогтнол зарласан гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж