
Ардчилсан намынхан өмнө нь мөн хүүхэд бүрт мөнгө олгох төсөл санаачлан хэрэгжүүлж байсан ч Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр энэхүү хуулийг хүчингүй болгосон юм. Харин ирэх долдугаар сараас иргэн бүрт сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийн үйлчлэл зогсох тул Ардчилсан намын бүлгийн гишүүд хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжээ ийнхүү сэргээхээр шийдэж төсөл санаачлаад байна.
Г.ДАРЬ