Обама кампанидаа хөрөнгө цуглах дээд амжилтаа ахиулав

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Обама кампанидаа хөрөнгө цуглах дээд амжилтаа ахиулав

Өнгөрсөн сард Барак Обамагийн сонгуулийн штаб ба түүнтэй хобоотой ардчилагч нарын  байгууллагууд ерөнхийлөгчийг дахин  сонгуулах кампанидаа  зориулан 53 сая ам.доллар цуглуулж чадав. Обамагийн штабын гаргасан роликт энэ талаар өгүүлжээ.

Гуравдугаар сард нийт 567 мянга гаруй хүмүүсээс  хандив ирсэн бөгөөд тэдний 190 мянга нь ийм хандивыг анх удаагаа өгсөн байна. Хандивын 97 хувь нь 250 хүртэл доллар байжээ. Хандивын дундаж хэмжээ нь 51 доллар болсон юм.

Өмнөх сартай нь харьцуулахад хандивын хэмжээ өссөн байлаа. Хоёрдугаар сард цугларсан хандив 45 сая гаруй ам.доллар болсон байв. Өнгөрсөн жилийн сүүлийн гурван сард  тус бүртээ 23 сая доллар цугларсан байжээ. Энэ жилийн эхний сард хандивын хэмжээ өсөн 29,1 сая болсон байна. Энэ жилийн сонгуулийн кампани эхэлснээс хойш нийтдээ Обамаг дахин сонгуулахын төлөө 350 сая орчим ам.доллар цуглараад байгаа гэнэ. 

Бүгд найрамдах намаас нэр дэвшинэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй болсон Массачусет мужийн экс захирагч Митт Ромни одоогоор цуглуулсан хандивын хэмжээгээр обамагаас нэлээдгүй хоцорч явна. Хоёрдугаар сард түүний штаб 11,5 саяыг цуглуулж чадсан байв. Гуравдугаар сарын мэдээ нь гаргаагүй байна.  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд явагдана.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж