“Цэрэг татлага” семинар хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Цэрэг татлага” семинар хийжээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб “Цэрэг татлага” сэдэвт семинар зохион явуулжээ. Учир нь энэ оны эхний ээлжийн цэрэг татлага энэ сарын буюу дөрөвдүгээр сарын 25-наас ирэх сарын 2-ыг хүртэл үргэлжлэх юм. Цэргийн албанд 18-25 насны эрчүүд татагдах ба эсвэл дүйцүүлэх буюу мөнгөн төлбөр төлж, цэргийн албыг дүүргэсэнд тооцуулах  ёстой байдаг байна. Иймийн тулд нэг иргэн нэг удаа 3 сая 4700 төгрөг төлөх ба энэ тохиолдолд тухайн иргэн өөрийн харьяа орон нутагт 150-иас доошгүй хоногийн хугацаанд олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байх ёстой аж. Түүчнлэн тухайн орон нутаг дүүрэг буюу оршин сууж буй газарт нь  цэрэг татлага явагдах үед үзлэгт хамрагдаж, заавал бүртгүүлэх шаардлагатай  бөгөөд хамрагдаагүй тохиолдолд торгууль төлөх ёстой юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж