Анжелина Жоли НҮБ-д тушаал ахижээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли НҮБ-д тушаал ахижээ

НҮБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Америкийн жүжигчин эмэгтэй Анжелина Жолигийн цолыг ахиулан НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Тусгай элч болгосон тухай дөрөвдүгээр сарын 17-нд тус байгууллагын сайтаар мэдээлсэн байв.  Албан ёсоор жүжигчин эмэгтэй Дүрвэгсдийн асуудал хариуцсан НҮБ-ын Дээд комиссар Антонио Гутерресийн удирдлага дор ажиллах гэнэ.

НҮБ-ын мэдээнд өгүүлснээр Жоли сүүлийн жилүүдэд зовж зүдэрсэн хүмүүст туслахаар дэлхийн халуун цэгүүдээр идэвхтэй явж ирлээ. Сайн санааны элч гэсэн энгийн статусаасаа Жоли аль эрт дээшлэн өссөн гэж тэмдэглэжээ.

Шинэ албан тушаалдаа Жоли янз бүрийн орнуудын албан ёсны эрх баригчидтай илүү ихээр уулзан буяны үйлстэнээс дипломат болон хувирах ёстой. “Хүмүүс оршин суусан нутаг орноосоо зугтан дүрвэсэн өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн хямралд түүний  зүтгэл чиглэгдсэн байна гэж бид хүлээж байгаа” гэж Дүрвэгсэдийн асуудал албанаас тайлбар хийв. Албан ёсны хүмүүстэй тус байгууллагыг төлөөлөн улзаж ярилцах эрхийг Жоли аван гэдгийн бас тэнд онцлон тэмдэглэжээ.

Америкийн жүжигчин эмэгтэй арав гаруй жил НҮБ-ын Сайн санааны элчээр ажиллан хэдэн арван оронд очиж, сайн дураараа биш нутаг орноо орхисон олон мянган хүний тусын тулд зүтгэжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж