“Боломж”-д боломж олго

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Боломж”-д боломж олго

Залуустаа дуулгах таатай мэдээ байна. Хэрэв та ганц бие бол энэ сарын сүүлээр хосоо олох боломжийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн олгож байна. Энэ өдөр өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд зохион байгуулж байсан “Blind Date”-ийг дахин хийх гэж байна. “Blind date” энэ сарын 25-нд паркийн “Спорт” пабд болох юм Энэхүү болзоо нь ганц бие залууст шинэ соёлыг таниулахын зэрэгцээ төөрөлдөж яваа хосуудыг учруулах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх юм. 

“Blind date” –д оролцсоноор олон сонирхолтой тэмцээн уралдаанд оролцон гайхалтай хөгжмийн тоглолтыг үзэж хамгийн гол нь шинэ танил, найз нөхөдтэй болно гэдгийг дуулгая. Та хэдэн ч настай байсан энэхүү хөтөлбөрт бүртгүүлж оролцон 247 минутыг мартагдашгүй хөгжилтэй өнгөрүүлэх бүрэн боломжтой.  Паркийн зүгээс оролцох хүсэлтэй залуусыг бүртгэж, нас хүйсээр нь тэнцүүлэн тохируулж, уулзалтыг зохион байгуулах юм. Хэрэв бүртгүүлэх бол 7777-7000 утсаар холбогдоорой.

                Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг: 7777-7000

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж