Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

Эл өдөр луу жилтэй Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Оюун нарын гишүүдэд ээлтэй тул аливаа ажлаа амжуулаад авах хэрэгтэй. Харин бич жилтэй Ц.Нямдорж, С.Баяр, тахиа жилтэй Ц.Цэнгэл, Н.Энхболд нарт сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийж, үг хэлэхдээ хянамгай байхыг од эрхэс зөвлөж байна. Улс төрийн хүрээний эрхмүүд энэ өдөр эрдэм номтой хүмүүст шавь орж, тархиа цэнэглэхэд тустай. Мөн шинэ гэр, байранд орох, хүүхэд үрчлэн авах, уран дархны үйл эхлэхэд нэн сайн хэмээжээ. Харин улайны үйл, төлөг тавих, морь мал уралдуулж, найр наадам хийх, хиншүү хярвас гаргах зэрэгт таатай биш. Томоохон ажил бүтээх, шинэ түнштэйгээ уулзах гэж байгаа бол та хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа цагийг сонгоорой. Хол газар явж бизнес хийх бол эхлээд зүүн зүгт мөрөө гаргавал бүтэмжтэй. Харин үсээ засуулбал эд малын гарлагатай юм байна шүү.  

Улс төрийн зурхай
 
   
                                          Зохиогчийн эрх:
"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж