Түймэр тавьсан этгээд торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Түймэр тавьсан этгээд торгуулжээ

Буриадын Иволгинскийн дүүргийн оршин суугч Александр Мальковт шүүхээс 582 сая рублийн торгууль оноосон байна.

А.Мальковт шүүхээс болгоомжгүй гал алдан ой түймэрдсэн хэргээр торгууль оноосноос гадна нэг жил нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж цалингийн 10 хувийг улсад тушаах шийтгэл хүлээлгэсэн гэнэ.

Буриадын Прокурорын газраас мэдэгдсэнээр А.Мальков 2009 оны зургадугаар сарын 11-ний өглөө Ключ тосгоноос холгүй явж байхдаа  дутуу унтраасан тамхиа газарт хаяж, ой хээрийн түймэр тавьсан гэжээ. Хаясан тамхинаас нь хуурай өвс, модонд гал авалцахыг харсан А.Мальков унтраах арга хэмжээ авахын оронд зугтаан нуугдсан ажээ.

Их хэмжээний түймэрт Иволгинскийн дүүргийн 1945 га талбайтай ой шатаж, улсад 581 сая 683 мянга 612 рублийн хохирол учирсан байна.

А.Мальков одоогоор давж заалдах өргөдөл шүүхэд өгөөгүй байгаа гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж