Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Ньюанс” хамтлагийнхан энэ сарын 23, 24-нд тав дахь бие даасан “Melody pop opera” тоглолтоо хийх гэж байна. Тэд энэ удаагийн тоглолтод дан дэлхийн сонгодог дуурийн ари, мэргэжлийн дуунаас дуулах гэнэ. Нэрнээсээ эхлээд л сонгодог үдэш байх болно хэмээн хамтлагийн залууст амлаж байгаа юм. “Melody pop opera” тоглолтод гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Ш.Наранчимэг, дуучин Г.Шижирболд, “Memory Pop Orchestra” болон удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар оролцох юм. Харамсалтай нь “Ньюанс” хамтлагийн дуучин Өнөрөө энэ удаагийн тоглолтод оролцохгүй гэнэ. Учир нь тэрбээр АНУ-д сурч байгаа бөгөөд “Melody pop opera” тоглолтод оролцож амжихгүй аж. Иймд ирэх арваннэгдүгээр сард хамтлагийнхаа 10 жилийн ойн тоглолтод оролцохоор ирэх юм байна.
Сонирхуулахад “Ньюанс” хамтлагийнхан 10 жилийн ойн тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ удаагийн “Melody pop opera” тоглолт нь театрын өдрийг тохиолдуулан үзэгчдэд барьж буй бэлэг гэнэ. Энэхүү “Ньюанс” хамтлагийн үзэгчдэд бэлэглэж буй сонгодог үдшийн тасалбар 15,000 төгрөг, 20,000 төгрөгийн үнэтэй байна.

М.Урин