Мексикт галт уул идэвхижив

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Мексикт галт уул идэвхижив

Мексикийн 19 сая оршин суугчтай Мехико хотоос зүүн өмнөд хэсэгт орших Попокате́петль галт уул идэвхижиж эхэлжээ. Галт уулын ойролцоох бүс дэх сургуулиудыг хааж, хотын захиргаа, оршин суугчид сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэнэ.

Хотын захиргаан оршин суугчдад цонхоо хааж, гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Галт уулын идэвхижилт шөнө намжсан гэнэ.

АНУ-ын гамшгийн судалгааны төвөөс мэдээлснээр өчигдөр өглөө галт уул идэвхиж эхлэхийн өмнө 40 минут орчим чичиргээ мэдрэгдсэн байна.

Оршин суугчдын “Утаат уул” хэмээн нэрлэдэг Попокате́петль галт уулын аюулын хэмжээ гуравдугаар түвшинд буй гэж тодорхойлжээ.

Аюулын гуравдугаар түвшинд галт уул гэнэт хүчтэй оргилж, халуун лава урсан, үнс нурам цацардаг байна. Галт уул оргилж буйг шөнө ч харж болохоор байсан гэнэ. Попокате́петль галт уул нь Мексикийн хамгийн өндөр цэг бөгөөд хамгийн сүүлд 2000 онд идэвхижсэн байна.

Галт уулын идэвхижилтийг эрдэмтэд ажиглан, шинжилж байгаа аж. Галт уулын үнс нурам Пуэбла хотод хүрсэн талаар албаны хүмүүс мэдээлж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж