Дүрвэгсдийг Хятад хүлээн авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийг Хятад хүлээн авахгүй гэв

“Ынха-3” пуужин хөөргөсний дараа Хятад улс Хойд Солонгосоос дүрвэн ирэгсдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн байна.

Хойд Солонгос улс хөрш орнуудтайгаа пуужин хөөргөх төлөвлөгөөгөө хэлэлцээгүйгээс гадна Хятад руу пуужингийн нэг хэсгээ чиглүүлсэн гэж албаны хүмүүс хэлсэн юм. Гэхдээ Хойд Солонгосын хөөрхийлөлтэй хувь тавилантай хүмүүст анхаарал тавих хэрэгтэй. Учир нь эх орноосоо зугтаасан Хойд Солонгосын иргэд буцаад очвол тэдний амьдрал дууслаа гэсэн үг юм гэжээ.

Хятад болон Хойд Солонгосын хооронд дүрвэсэн иргэдээ буцаах өгөх хэлэлцээр одоо ч хүчинтэй хэвээр байгаа гэнэ.

Энэ дөрөвдүгээр сарын 13-ны өглөө Хойд Солонгос "Кванменсон-3" хиймэл дагуулыг тойрог замд оруулах “Ынха-3” пуужинг хөөргөсөн билээ. Гэхдээ пуужин хөөрөөд нэг минут болсны дараа далайд унасан юм. Өмнөд Солонгос, АНУ, ОХУ болон олон улсын зарим байгууллагууд хиймэл дагуул хөөргөх нэрийн дор баллистик пуужин турших гэж байна хэмээн буруутгасан хэдий ч Пхеньян энхийн зорилгоор пуужин хөөргөхөө баталсаар байсан юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж