Зоосны нүхээр амьдралыг харцгаая

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Зоосны нүхээр амьдралыг харцгаая











10, 20, 50,100-тын дэвсгэр­түүд
ердөө л автобусанд чи­хэлдэх,
худаг дээр очерлох­доо тоолдог мөнгө болжээ. Өөр газруудад ийм мөнгө гар­гаж ирвэл “Хөөрхий
минь овоон дээрээс шуусан юм байх даа” гэж хэлэх вий. Ер нь задгай дэвсгэртүүдийг хү­мүүс
гурав болон түүнээс дээш
тэгтэй мөнгө шиг хайр­ладаггүй болохоор нас богино­той
байдаг гэсэн.  Мөн олон хүний
гараар дамжиж хир даг болсон задгай мөнгөө хүмүүс
ихэвчлэн хүүх­дүүддээ “Чихэр авч ид. Миний хүү” гээд өгчихдөг нь хамгийн том асуудал гэнэ. Учир нь мөнгө бохир зүйл.
Мөнгөнөөс элэгний элдэв ви­рус, гэдэсний халдварт өв­чин ихээр халдварладаг бөгөөд тэрхүү
дайралтад нь задгай мөнгө хэрэглэгч хүүхдүүд маань 
хамгийн ихээр өртөж шарлах эсвэл гэдэс нь өвддөг аж. Сүүлийн
үед манай эрүүл мэндийн салбарынхан үүнийг шийдэхээр нэлээд
нухацтай ярьж байгаа гэнэ. Тэгээд зоосон мөнгийг
хэрэглээнд нэвтрүүлэх
нь  зүйтэй
гэх болж. Зарим хүн үүгээр эрдмийн зэрэг ч горилоод
авчээ. Тэдний тайлбарлаж буйгаар зоосон мөнгө урагддаггүй, халдварт өвчний вирус тээдэггүй нь том давуу тал гэнэ.  Яг ийм сэтгэхүй
дутаад байсныг мань мэт нь дуу алдан баярлан хүлээж
авав. Угаасаа шууд хэрэглээнээс хасч ч болохгүй
түрийвчээ түнтийтэл хадга­лаад байж болохгүй энэ мөн­гийг өөр
яаж далд оруулах билээ дээ. Орлуулалт хийх нь хамгийн зөв юм байна. Нээрээ цаасан задгай мөнгө биш зоо­сон мөнгийг
хэрэглэхээр бол­бол хамгийн түрүүнд кон­дуктор байхгүй болох юм байна. Орох
хаалганы үүдэнд байдаг
жижиг нүхэнд зоосоо
хийгээд л “Орж болно” гэх дууг сонсоно. Бас цагаан ут­саар яриулдаг эгч
нар  ярьсан минутыг минь нэмж, тооцож мөнгө шулахгүй.
Барууныхан шиг утасны бүхээгт
орж зоо­соо хийгээд ярина. Мөн
оёдлын үйлдвэрүүд хөгжиж “Made in Mongolia” гэсэн бичигтэй, уран
хатгамалтай, хээтэй хээгүй
зоосны уутууд бий болох вий. Учир нь тэр их шаржигнасан зоосон мөнгүүдийг хийж явах далла­гын уут шиг уутууд хамгийн
түрүүнд хэрэгтэй шүү дээ. Өөр юу билээ. Аан тийм. Cola, Pepsi-ний автомат
маши­нууд олноороо орж ирэх байх. Ингэснээр хэрэглээ ч нэ­мэгдэнэ. Мартсанаас
автомат тог­лоомын газрууд гудамжны өнцөг булан бүрт нээгдэх юм байна. Ингэвэл
ядаж шинэ ту­тамд гарч байгаа тоглоомыг цаг алдалгүй тоглож, колагаа ууж, мөнгөний
гахайдаа зоо­соо хийж хадгалаад зүгээр
л юм.
               Т.Есөн-эрдэнэ


                                              Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж