Фукушимагийн иргэд ихээр нүүжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Фукушимагийн иргэд ихээр нүүжээ

Япон улсын хүн амын тоо өнгөрсөн онд 259 мянган хүнээр багассан талаар Никкэй сонинд бичлээ.

Японд амьдарч байсан гадаадын иргэд өнгөрсөн жил олноор нүүсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами болон Фукушима АЦС-ын осол зэрэг нь хүмүүсийг Японоос нүүхэд хамгийн ихээр нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.

Ер нь Японы хүн амын тоо 2005 оноос хойш буурч байгаа бөгөөд 2007 онд нас барсан хүний тоо мөн онд төрсөн хүүхдийн тооноос их байсан ажээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар Япон улс 127,8 сая хүн амтай гэсэн тооцоо гарснаас хүн амын 23 хувь нь 65-наас дээш насны иргэд байгаа юм.

Япон улс 47 мужтай юм. Хүмүүс хамгийн олноор нүүсэн мужуудад Фукушима, Иватэ болон Мияги мужууд орж байна. Гадаадын иргэд Фукушима мужаас цацраг идэвхт бодисын тархалтаас айн нүүсэн гэжээ. Фукушима АЦС-ын орчимд тархсан цацраг идэвхт бодисыг саармагжуулахад 30-40 жилийн хугацаа шаардагдах аж. Одоо АЦС-ын гадна талын 20 км радиустай газрыг онцгой бүсээр зарлаад байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж