ХБНГУ-ын Статистикийн газрын төлөөлөгчид ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

ХБНГУ-ын Статистикийн газрын төлөөлөгчид ирнэ

ҮСХ-ны дарга С. Мэндсайханы урилгаар ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга ноён Эгелер тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын зорилго нь хоёр орны Хамтын ажиллагааны тунхаглалын хавсралтанд тусгагдсан ажлуудыг ажил хэрэг болгох, статистикийн байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой болгоход орших гэнэ. Тодруулбал, энэхүү албан ёсны айлчлалын үеэр Дэлхийн Банкны зээл, буцалтгүй тусламжаар ХБНГУ болон БНСУ-ын хамтын статистикийн байгууллага хамтран хэрэгжиж буй “Үндэсний статистикийн системийг хөгжүүлэх – “Монстат” төслийн тухай болон бусад асуудлаар хэлэлцэн, хамтран ажиллах нөөц бололцоог нэмэгдүүлэхэд анхаарах ажээ.

”Монстат” төслийн Хосолмол түншлэлийн зөвлөх үйлчилгээний гэрээнд анх 2010 оны наймдугаар 2-нд ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, ХБНГУ-ын ХСГ-ын ерөнхийлөгч Родерих Эгэлэр нар гарын үсэг зурсанаас хойш хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ҮСХ-ны хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Холбооны Статистикийн газартай хамтран байгаль орчны эдийн засгийн данс байгуулах, гадаад худалдааны статистик, холбогдох индексийн тооцоог сайжруулах,  тооцооны арга зүйг сайжруулах, мэдээллийн стандарттай уялдан нууцлал, аюулгүй байдлыг хангах асуудлыг иж бүрэн шийдвэрлэх тухай сургалтыг ХБНГУ-ын Статистикийн газарт зохион байгуулан, статистикийн ажилтнууд чадавхиа дээшлүүлдэг юм байна. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж